Цахим тэмдэглэл

Юу дуртайгаа бичиж болно биздээ ?

Миний тухай

Pic of me
My profile

Шинэ сэтгэгдлүүд

  • Зун бүрийн ээлжит шалгуур буюу халуун усгүй 7 - 14 хоног бичлэгт Зочин: Zhheherhrh eg egemtr hrggwe wes egemtrghdfbsgd
  • Эх бичлэгт Badamaa (зочин): Ene bol CH.Lkhamsuren gdg nairagchiin nairaglalaa. Tsaash ni medehgvi ee.
  • Эх бичлэгт luna: гүүгэлдээд үзээч.... би нээрээ ээжийн талаар шүлэг бичих гээд ерөөсөө чадкумаа.....
  • Зун бүрийн ээлжит шалгуур буюу халуун усгүй 7 - 14 хоног бичлэгт director: гэрийн ус шиг хүйтэн ч гэлээ бүлээн байдаггүй. Байрны ус цаанаа л нэг хорон хүйтэн байдын...
  • Зун бүрийн ээлжит шалгуур буюу халуун усгүй 7 - 14 хоног бичлэгт tamerlan13: хэхэхэхэ. санал нэг байна өө...
  • Зун бүрийн ээлжит шалгуур буюу халуун усгүй 7 - 14 хоног бичлэгт Зоригт ван: хэхэ манай энд бас бараг хагас сар халуун ус тасарч би ч бас эрийн шийр зааж хүйтэн усанд орж..
  • Удахгүй гарчиг олдох биз бичлэгт ГАНТУЛГА: Хэхэ тэгнээ
  • Удахгүй гарчиг олдох биз бичлэгт luna: Зүгээр... зиа тэгээд Оройхон гараад ширүүхэн дайрдиймшдээ.......
  • Удахгүй гарчиг олдох биз бичлэгт ГАНТУЛГА: Баярлалаа, мөн сэтгэгдэл үлдээсэнд
  • Бухимдал № ... бичлэгт luna: ЗӨВ ШҮҮ___ сэтгэлээсээ хөгжөөд инээх зав гарахгүйм бна шд.....
  • Удахгүй гарчиг олдох биз бичлэгт luna: 3 дахь бичлэгээ бас 2 жилийн дараа бичих үү? За амжилт......
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
11935 удаа нээгдэв.
since Dec 2008 © Гантулга Цахим тэмдэглэл

Эх

2010-08-15,09:40
Эх орноо зүрхнээсээ илүү хайрлаж
Эрхт ардынхаа дунд хөдөлмөрлөж байхад
Энгүй хайрын халуун сэтгэл дотроос
Эхийн тухай нэг бодол ер салдаггүй юм
     Юуны өмнө төрсөн нутгийн минь ач
     Юум бүхнээс хавьгүй өндөр боловч
     Ертөнцөт төрүүлсөн эх хүний ачийг
     Ер нь багагүй гэж би санадаг
Эхийн минь амьдарч байсан тэр цаг
Энх тайван одоотой адил биш
Элгэн халуун Монгол түмнийг шаналгасан
Эзэрхэг засаг ноёрхож байсан үе юм
     Хатуу бэрх зовлон бүхнээс болж
     Халширч ядарсан зарим нэгэн эх
     Хайрт үрээ амьд хээр хаяад
     Хар нулимсаа унагаж байсан юм гэдэг
Тэр цагт миний ядуу эх
Тийм зовлонт бүсгийн нэгэн байвч
тээж төрүүлэн ганц үр намайгаа
Тээр санаж хээр хаяагүй байжээ
     Амьдрах зовлонгийн аль хүндэд дарагдсан ч
     Алаг үрээ хүн болгож авъя
     Аз жаргалаа хэзээд олно гээд ээж минь
     Арьсан өлгийд намайгаа бүвэйлэн суужээ
Эхийн минь мөрөөдсөн гэгээн хүсэл
Эгээ л дэмий болсонгүй би өсчээ
Энэрэлт гэгээн орон минь намайг өсгөж
Эрхт ардынхаа нэгэн болгон авчээ
     Өнчин хоцорсон намайг бага байхад
     Өргөж авсан өвгөн буурал эцэг минь
     Өнөр залуу хайрт тэр эхийн
     Өнгөрсөн үеийг товчхон ярьж өгдөгсөн
Гулсаж хальтран даваа гүвээг давж
Гутлынхаа улыг цоортол хэрэн хэсээд
Гурван уут хүний өмнө барьсан
Гуйлгачин хүхээн явсан юм гэдэг
     Залагдсан явдаг удганы замаар биш
     Зан сайт монгол бүсгүйн амьдралаар
     Заг байдрагийг хэрэн хэсэж яваад
     Зарц болж нэгэн айлд суужээ
Айлд зарагдаж гэдсээ тэжээснээс хойш
Арьвинтай удсангүй хэдэн сарын дараа
Ариун хавлийдээ ганц үр олоод
Алаг хүү төрүүлсэн нь би гарчээ
     Зүдэрч явсан үгээгүй тэр эх минь
     Зүй ертөнцөд ганц үртэй болсондоо
     Зүүдний харанхуйд наран үзэх шиг болоод
     Зүрхэнд нь баярын гал бадарсан биз
...


Энэ ямар хүний шүлэг/найраглал болхийг мэдэж байвал, гүйцээж бичиж өгч туслаарай. Цаашаа зөндөө урт гэсэн
бичсэн: ХарагдахНэр төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 553 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

hi
Ene bol CH.Lkhamsuren gdg nairagchiin nairaglalaa. Tsaash ni medehgvi ee.
Badamaa (зочин) хэзээ бичсэн: 19:11, 2010-08-25 | |
гүүгэлдээд үзээч....
би нээрээ ээжийн талаар шүлэг бичих гээд ерөөсөө чадкумаа... whew!
luna хэзээ бичсэн: 17:26, 2010-08-17 | |



 
Эхлэл | << өмнөх | Нийт: 6-с 1-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Ангилал үгүй

Шинэ бичлэгүүд

  • Эх
  • Хөлбөмбөг => :(
  • Зун бүрийн ээлжит шалгуур буюу халуун усгүй 7 - 14 хоног
  • Бухимдал № ...
  • Удахгүй гарчиг олдох биз
  • >>Архив...
2010 © Цахим тэмдэглэл